Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын инженерийн дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, орчны бохирдол, хүнс худалдаа, үйлчилгээ зэрэг хот нийтийн аж ахуйг удирдан зохион байгуулах үндсэн үүрэг бүхий Захиргааны удирдах байгууллага юм.
Нийслэлчүүд бидэнд орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, авто замын түгжрэл зэрэг олон асуудлууд тулгамдаж үүнийг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна.
Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хот нийтийн аж ахуйн бүхий л үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, харьяа байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлж иргэдэд хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай төрийн үйлчилгээг хүргэх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж, дүрэм журам, холбогдох стандартуудыг мөрдүүлэн иргэдийн амьдрах орчинг эрүүл аюулгүй байлгахад чиглэн холбогдох ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Иймд манай байгууллагын цахим хуудсаар дамжуулж иргэд та бүхэн манай байгууллагын үйл ажиллагаатай танилцан, хэрэгцээт мэдээ мэдээллийг хүлээн авч санал бодлоо нээлттэй солилцох, чөлөөтэй илэрхийлэх боломжтой болохыг дурдхад таатай байна.