Эрхэм зорилго, Алсын хараа

  • НҮҮР
  • Эрхэм зорилго, Алсын хараа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Image

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын инженерийн дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, орчны бохирдол, хүнс худалдаа, үйлчилгээ зэрэг хот нийтийн аж ахуйг удирдан зохион байгуулах үндсэн үүрэг бүхий Захиргааны удирдах байгууллага юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

ҮНЭТ ЗҮЙЛЭЭРЭЭ БАХАРХСАН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА, СОЁЛЧ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШУУРХАЙ БАЙДАЛ, ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛСЭН ИРГЭН БҮРИЙН АЯ ТУХТАЙ АМЬДРАХ НӨХЦӨЛ, СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ОРШИНО.

АЛСЫН ХАРАА:

ХОТЫН АЖ АХУЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ, ГАДААД ОРЧНЫ БОЛОМЖ, ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛСОН, УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ ЗОХИСТОЙ ХОСОЛСОН БОДЛОГО БОЛОВСРУУЛАН БИЕЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ХӨГЖИНГҮЙ УЛС ОРНЫ ЖИШИГТ ХҮРСЭН АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БИЙ БОЛГОНО.