1. Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тус албатай хамааралтай 49 зорилго, зорилтын жилийн эцсийн тайлан 90.4% хэрэгжилттэй байна. 2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тус албатай хамааралтай 54 зорилго, зорилтын жилийн эцсийн тайлан 86.3% хэрэгжилттэй байна. 3. Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 8 зорилго, зорилтын жилийн эцсийн тайлан 80.1% хэрэгжилттэй байна.
Шийдвэр Д/ | Заалт Д/д | Шийдвэрийн нэр, огноо, дугаар | Зүйл заалтын агуулга | Хэрэгжилтын тайлан | Хэрэгжилтийн хувь | Хэрэгжээгүй шалтгаан | Хяналтаас хасах үндэслэл |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 31 | МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ 2023-12-07 Дугаар 2023_107 | 1.3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын орон сууцны байшингийн цахилгаан шатны болон дулааны техникийн шинэчлэл /фасад, дээвэр, босоо шугам, хаяавч, узель/-д шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлэх; | Угсармал орон сууцнуудад дулааны тоолуур нийлүүлж, суурилуулах буцалтгүй тусламжийн гэрээ гэсэн баримт бичгүүдийн хүрээнд 1965-2000 оны хооронд баригдсан эхний ээлжийн 375 орчим дулааны алдагдал ихтэй угсармал орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Дулаан-техникийн шинэчлэлийн төслийг 25.5 сая евро /НАМА Фасилити (€10.5 сая), УБЗАА (€6.5 сая), БХБЯ (€8.0 сая)/-гоор санхүүжүүлнэ. 2025 оны төсөвт 9,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг батлуулж Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/590 дүгээр захирамжийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10 байршилд 19 блок барилга дулаалах ажлыг худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан боловч зураг төсөвт өөрчлөлт орж 15 блок барилгын тендерийг зарласан. Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр 30 блок барилгын дулаалгын тендерийг зарлахаар материалыг бэлтгэж байна. | 50 | ||
2 | 58 | Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай 2016-12-14 Дугаар 2016 №04 НББСШУБХ | 2.2. Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж батлуулах, зарцуулалтад хяналт тавих. | Чиг үүргийн хувьд манай албанд хамааралгүй заалт тул хасах хүсэлт хагас жилээр өгсөн. Тус заалтыг хасаж өгнө үү? | НЭМГ УБЗАА | Хасуулах | |
3 | 60 | Чиглэл өгөх тухай 2018-05-16 Дугаар 2018 №06 БОХХААБХ | 1.5/. Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух энгийн хамгаалалтын бүсэд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв, боловсон, ая тухтай өнгөрүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх. | Улаанбаатар хотын иргэдийн амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх орчныг бий болгож нэг хүнд ноогдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2025-2030 онд хийгдэх боломжтой 32 байршилд нийт 4920 га талбайд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг зохион байгуулах төлөвлөлт тооцсон. ба байршлуудыг уулын бүс, голын эргийн бүс, төв суурингын бүс гэж 3 бүлэгт хувааж судласан. 2018 оноос хойш Туул гол дагуу 4 байршилд тохижилт бүтээн байгуулалт хийгдсэн. 2024-2025 онд Экстрэм талбайг ашиглалтад өгсөн. 2025-2026 оны төлөвлөгөөнд туул гол дагасан 5 байршлийн 560 га талбайг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар хамгаалан авч үлдэх зураг төслийн ажил хийж байна. | 30 | ||
4 | 94 | 1.2. Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулах эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох шийдвэр гаргах Тайлбар: Тайланд хийсэн ХШҮ-ний дагуу энэхүү заалтыг ирүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу: Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах чиглэлээр төлөвлөн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тусгах | Хотын өнгө үзэмжийг сайжруулах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 874,400 ширхэг нэг наст мандлын цэцэг, зохиомж хийцлэлийн хамт 20 байршилд гаргаж, 54,000 мод сөөгийг тарьж, тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 8 байршилд 312,000 мод бутыг тариулж, хотын өнгө үзэмж сайжруулахаар 21,765 гоёлын мод бут тарьж арчлах худалдан авалтын ажлыг зарлаад байна. Нийтийн эзэмшилийн ногоон байгууламжийн арчилгааны дамтамжийг нэмэгдүүлж, цэцэрлэгжүүлэтийн сарын цалинг 3-3,6 хүргэж, нийслэлийн хэмжээнд жилийн арчилгааны 14,0 тэрбум төгрөгийг төсвийг 60 хувиар нэмэгдүүлж 23,0 тэрбум болгоод байна. | 80 | |||
4 | 95 | Засгийн газарт чиглэл өгөх тухай /Тэрбум мод/ 2021-10-04 Дугаар 2021_58 | 1.6. Дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох | Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Уулын бүсэд 2, голын бүсэд 2, Цэцэрлэгжүүлэлтийн бүсэд 3 нийт 7 байршилд 31,022 га талбайд дүүргийн чанартай цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байна. Зураг төсөл боловсруулахад шаардлагатай тохижилтийн ажлын төлөвлөлтийн даалгаьарыг Хот байгуулалт, хотын стандартын газарт гаргуулж өгөх талаар хүсэлт хүргүүлээд байна. 2025 онд 45 орчим га талбайд 1,5 тэрбум төгрөгөөр зураг төсөв батлуулсан. Хаврын бүх нийтийн мод тарих ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд 9 дүүрэг, НБОГ-аас 311.244 ширхэг мод сөөг таригдсан байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас БЗД, 20 хороо, Гачууртын зам-1, УБЗАА-Мод үржүүлгийн газарт зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нийт 123 албан хаагчийг хамруулан 1000 ширхэг мод тарих ажлыг зохион байгуулсан. Намрын тарилтийг 10 сард зохион байгуулахаар ажиллаж байна. | 30 | ||
96 | Засгийн газарт чиглэл өгөх тухай /Тэрбум мод/ 2021-10-04 Дугаар 2021_58 | 1.7. Мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх, ялангуяа гадаргын усыг говийн бүс нутагруу шилжүүлэх, хөв цөөрөм байгуулах, усалгааны хэмнэлттэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээний төсөв, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж, зохион байгуулах арга хэмжээ авах | Улаанбаатар хотын захирагчийн албаны дэргэдэх 32 га мод үржүүлгийн туршилт судалгааны талбайн усалгааны эх үүсвэрийг хангах зорилгоор “Ньюгидро Проект” ХХК-иар 786,0 сая төгрөгийн төсөвт өртгийн хүрээнд Бага гүний шүүрлийн усаар тэжээгддэг 154мх43мх5.5м буюу 18973 м3 цагт 77тн хүртэл ус татах боломжтой цөөрөм байгуулж, ажлын хэсгээр хүлээн авах аар ажиллаж байна. | 90 | |||
96 | Засгийн газарт чиглэл өгөх тухай /Тэрбум мод/ 2021-10-04 Дугаар 2021_58 | 1.8. Байгалийн бүс, бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан бие даасан салбар болгон хөгжүүлэх | Улаанбаатар хотын төлөвлөлтийг уулын бүс, голын эргийн бүс, төв суурингын бүс гэж 3 бүлэгт хувааж тогтоогоод байна. Эдгээр бүс бүслүүрт тохируулан тарьж ургуулах мод бутны нөөцийг бүрдүүлэх зорилгоор УБЗАА-ийн дэргэдэх мод үржүүлэг судалгааний төвийн 32 га талбайд 1,7 сая суулгаж бойжуулж байна. Нийтдээ 37 байршлийн 33783 га талбайг ногоон байгууламжийн хүрээнд хамгаалж авч үлдвэл 52,0 сая мод бутыг тарих боломжтой. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хөрсний үржил шимийн үзүүлэлтүүд, бохирдолт, давсжилтын нөлөөллын, хөнөөлт организмын тархалтын тандан судалгаа хийх ажлын хүрээнд Ерөнхий менежерийн 2025 оны А/42 дугаар тушаал батлагдан Нийслэлийн 6 дүүрэг Баянгол, Баянзүрх, Хан-уул, Сонгино-хайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хөрсний 660 цэгээс дээж авч шинжилгээнд хамруулан хөрсний бүтэцийг түүвэрчилсэн байдлаар тогтоогоод байна. Дээрх ажлын хүрээнд Хөрсний агро-химийн үзүүлэлтүүд, Хөрсний агро-физик үзүүлэлтүүд, Хөрсний хүнд металын бохирдолын үзүүлэлт, Цас хайлуулах зам талбайн давснаас хөрсөнд үүссэн нөлөөлөл зэргийг гаргах бөгөөд гүйцэтгэгчээр “Нарт ШУҮН консалтинг” ХХК гүйцэтгэсэн. | 100 | |||
113 | Засгийн газарт чиглэл өгөх тухай /Тэрбум мод/ 2021-10-04 Дугаар 2021_58 | 3. Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын эхэд мод тарьж ойжуулах арга хэмжээг жил бүрийн ажлын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх. | “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11, 20, 23, 28 дугаар хороо, Налайх дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулах Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24 –ний өдрийн А/701 дугаар захирамж, болон дээрх захирамжийг үндэслэн Баянзүрх дүүрэг хар усан тохойд 32га талбайн 15 жил эзэмших А/1493 тоот газрын захирамж тус тус гарч мод үржүүлгийн ажлын эхлэл болох Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх 32-га мод үржүүлгийн газрыг төлөвлөн эхлүүлсэн. 2022 онд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн санаачлагаар уг мод үржүүлгийн газрын эхлэл дэд бүтэц, үрийн тариалалтыг төлөвлөлтийн дагуу 32га -д дэд бүтэц, тариалалтын ажлыг эхлүүлсэн. 2025 оны эхний хагас жилийн байдлаар 2 сая суулгац бойжуулан голын эргийн бүсэд мод үржүүлэх, тарих ажлыг эхлүүлэн ажиллаж байна. | 30 | |||
6 | 115 | Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах, усны нөөцийг зүй зохистой хэрэглээнд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай 2014-12-30 Дугаар 2014_70/31 | 6. Туул, Сэлбэ, Дунд голын бохирдлыг бууруулсны үндсэн дээр голуудын дагуух эргийн тохижилт, үйлчилгээний ажлыг гүйцэтгэж, иргэдийн амралт, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, аялах нөхцлийг бүрдүүлэх. | Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/447 дугаар захирамжаар Туул, Сэлбэ голын тохижилт, үерийн хамгаалалтын барилга байгууламж, усан сан барих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний б аримт бичиг боловсруулахаар ажлын даалгаврыг Ерөнхий менежерээр батлуулсан. Батлуулсан ажлын даалгаврын дагуу Нийслэлийн Худаллан авах ажиллагааны газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна. Гүйцэтгэгчээр “Гидродизайн инноваци ХХК” болон “Төгрөг баян хангай ХХК” шалгарч 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр НЗДТГ-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн УБЗАА-ны зүгээс “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Нарны замаас Юнескогийн гүүрний хойд талын явган хүний гүүр хүртэлх Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан дагуух тохижилтын нэмэлт ажлын зураг төслийг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ээр гүйцэтгүүлж, тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/781 дүгээр захирамжийн дагуу Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн дагуу хийгдэх тохижилтын ажлыг 2025 оны 6-р сарын 02-ны өдрөөс газар шорооны ажил хийгдэж байна. Ажлын явц 10 хувьтай байна. | 30 | ||
116 | Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах, усны нөөцийг зүй зохистой хэрэглээнд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай 2014-12-30 Дугаар 2014_70/31 | 7. Иргэн, аж ахуйн нэгж, зуслангийн айл өрхийн ус хангамжид ашиглаж байгаа төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийг цэгцэлж, төвлөрсөн шугаманд шат дараалан холбох. | Улаанбаатар хотын хойд хэсгийн ус хангамжийг сайжруулах зорилгоор Зүүн хойд бүсийн усан санг өргөтгөн шинэчлэх ажилд нийслэлийн төсвөөс 5.0 тэрбум төгрөгийг төсөвлөж, гүйцэтгэгчийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулж байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас зуслан, гэр хорооллын дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд “Сервис центер” төвийн дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам угсрах ажил хийгдэж байна. | 50 | |||
117 | Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах, усны нөөцийг зүй зохистой хэрэглээнд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай 2014-12-30 Дугаар 2014_70/31 | 9. Шинээр барьж буй суурьшлийн бүсүүдэд цэвэрлэх байгууламжийг төлөвлөж орчин үеийн бохир ус цэвэрлэх, эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх | СХД-ийн 40-р хороонд зөөврийн бохир усны Урьдчилсан цэвэрлэх байгууламжийг барихаар 2025 оны 04 дүгээр сараас эхэлсэн боловч иргэдийн эсэргүүцлээс шалтгаалж, байршил өөрчлөгдсөн. СХД-ийн 6-р хороонд урьдчилсан цэвэрлэх байгууламжийг барих газрыг Ус сувгийн удирах газар ОНӨААТҮГ-ын нэр дээр 2025 оны 05 дугаар сард шилжүүлсэн. Люкс даймонд ХХК нь 2025 оны 05 дугаар сараас барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар шинэчлүүлэх хүсэлтийг Хот байгуулалт, хотын стандартын газарт албан хүсэлтийг хүргүүлж, батлагдсан. АНУ-ын Мянганы Сорилтын сангийн буцалтгүй тусламжаар "Улаанбаатар хотын лагийн урт хугацааны төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ"-ний ажлыг Хайзен (Hazen) ХХК 2024 оны 08 дугаар сараас боловсруулж байгаа бөгөөд Захирагчийн ажлын албанаас холбогдох судалгааны материалаар хангах, тодорхой шийдлийг оруулж хамтран ажиллаж байна. Лагийн урт хугацааны төлөвлөгөөнд тодорхой загвар төслүүдийг тусган ажиллаж байгаа ба зөвлөх үйлчилгээ 2025 оны 08 дугаар сард дуусна. | 50 | |||
7 | 153 | Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам”-ыг барьж байгуулах тухай 2022-12-21 Дугаар 2022_476 | 5. Авто замын чигийн дагуух ногоон байгууламж, инженерийн болон цахилгааны шугам, сүлжээ, гэрэлтүүлэг, холбооны кабелийг зөөх, шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах ажлыг 2023 оны 4 дүгээр сард багтаан зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт, уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт тус тус даалгасугай. | Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт гэрэлтүүлгийн шонг ашиглан агаараар татсан мэдээлэл холбооны шугам сүлжээ, кабель багц утсыг буулгах, сүлжээний кабель утсыг нэгдсэн байдлаар худаг сувагчлалд оруулах, цэгцлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/66 дугаар тушаалаар байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Харилцаа, холбооны зохицуулах хороо, ашиглагч байгууллага, дүүргийн менежерүүдийг багтаж, гэр хорооллын барилгажилт, бүтээн байгуулалтын ажлуудыг уялдуулан ажиллаж байна. | 30 | ||
8 | 171 | Журам батлах тухай 2023-09-13 Дугаар 2023_344 | 2. Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн орон нутгийн төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай. | Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэхээр 2025 онд 7,9 тэрбум төгрөгийг батлуулж 8713 тн мах бэлтгэн нөөцөлж худалдан борлуулсан. 2026 оны хаврын улирлын махны хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэхээр тооцоолж, 9,18 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт суулгах саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/948 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. | 100 | ||
9 | 179 | Мах бэлтгэхэд зориулан олгох зээлийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2023-12-20 Дугаар 2023_461 | 4. Мах бэлтгэн нийлүүлэлт, борлуулалт болон чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай | Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Журам батлах тухай” 344 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хүн амын стратегийн хүнсний нөөцийг тогтвортой, тэнцвэртэй байлгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1147 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны А/08 дугаар тушаалын хүрээнд хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор 2025 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцөлсөн үхэр, хонь, ямааны нийт 8713 тн махыг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр, 04 дүгээр сарын 19-ний өдрөөс өргөтгөсөн худалдаагаар тус тус борлуулж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу махны хадгалалт, нийлүүлэлт, чанар аюулгүй байдалд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын газар, 9 дүүргийн ЗДТГ зэрэг 13 төрийн байгууллага болон 25-40 хорооны нийт 60-64 албан хаагч тогтмол хяналт тавин ажилласан. | 100 | ||
10 | 204 | Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 2024-08-07 Дугаар 2024_28 | 3.6. Амьд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зориулалт бүхий төвлөрсөн зах, худалдааны төвийн үйл ажиллагааг хот, суурин газруудын ойролцоо явуулахыг дэмжиж ажиллахыг Нийслэл, Төв, Орхон, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарт; | Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт зах, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын гудамж зэрэг хотын баруун, зүүн талын байршлуудад амьд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зориулалт бүхий төвлөрсөн зах, худалдааны төвийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхлэх боломжоор ханган ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Эдийн засгийн тусгай бүс байгуулах тухай” 220 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2024 оны А/898 дугаар захирамжаар Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөнгөн үйлдвэрийн чиглэлээр Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс байгуулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж Налуу-Ухаа Эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн үзэл баримтлал боловсруулах тендер зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна. | 70 | ||
11 | 240 | Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2025 оны хаврын улирлын махны нөөцийг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 2025-01-29 Дугаар 2025_53 | 2. Энэ тогтоолын 1-д заасан махны нөөцийг бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч X.Нямбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарт, зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөрөгдол бий болохосс урьдчилан сэргийлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Монополын эсрэг газар (Б.Билгүүн)-т тус тус даалгасугай. (2. Энэ тогтоолын 1-д заасан махны нөөцийг бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч X.Нямбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарт, зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөрөгдол бий болохосс урьдчилан сэргийлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Монополын эсрэг газар (Б.Билгүүн)-т тус тус даалгасугай.) | Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмын хүрээнд нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 41.1 тэрбум төгрөгийн зээл авч 3813.7 тн мах бэлтгэсэн, мөн ЗГ-ын 2025.01.29-ний өдрийн 53 дугаар тогтоолоор 23 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өөрийн хөрөнгөөр мах бэлтгэн нөөцөлсөн 4 аж ахуйн нэгжийн 4900 тн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд нийлүүлэхээр гэрээ байгуулж, нийт 8713.7 тн үхэр хонины мах бэлтгэн нөөцөлсөн. Нөөцийн махны жижиглэн худалдааг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 9 дүүргийн 446 дэлгүүрээр эхлүүлж үхрийн мах 269.1 тн, хонины мах 185.7 тн нийт 454.8 тн, өргөтгөсөн худалдааг (хонины мах гулуузаар 1 кг нь 11800 төгрөг) 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 7 хоног бүрийн 2 өдөр 9 дүүргийн 23-41 байршилд 18 удаагийн хуваарь батлуулж зохион байгуулж 4565.3 тн, хонины мах, 1585.6 тн үхрийн мах, нийтдээ 6905.7 тн мах буюу нийт бэлтгэсэн махны 79.2 хувийг худалдан борлуулсан. | 79,2 | ||
12 | 290 | 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 60 дугаар тэмдэглэл 2021-11-17 Дугаар 2021_60 | ХIII.1. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 01 дүгээр албан даалгаварт тусгагдсаны дагуу Нийслэл Улаанбаатар хотод хог, хаягдал боловсруулах үйлдвэр барих төслийн судалгааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгуулах, ажлын дүнг 2021 оны 12 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт, дээрх үйл ажиллагаанд холбогдох чиг үүргийн дагуу дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт тус тус даалгав. | Төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж “Ландфил барилга байгууламж барих” “Барилгын хог хаягдлын үйлдвэр нийлүүлэх” “Үйлдвэрт ажиллах машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлууд бүрэн дууссан. НИТХ-ын 02 дугаар сарын хурлаар хэлэлцүүлж Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ байгуулагдаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ц.Болд томилогдон үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. | 100 | ||
13 | 351 | Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны 1 дүгээр тэмдэглэл 2024-01-03 Дугаар 2024_1 | 7.4.7. Монголын Бурханы Шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн орчны тохижилтын зураг төслийг боловсруулж, тохижилтын ажлыг 2024 онд багтаан эхлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт | НЗД-ын 2025 оны 710, 994 дүгээр захирамжийн хүрээнд Гандантэгчилэн хийдийн гадна талбайн тохижилтын ажил, гэрэлтүүлэг чимэглэлийн ажлыг тус тус хийж гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгсөн. | 100 | ||
14 | 354 | Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 8 дугаар тэмдэглэл 2024-02-28 Дугаар 2024_8 | 22.5.4. Төвлөрсөн хогийн цэгүүдийг түшиглэн хог ангилан ялгах, хаягдлыг сэргээн ашиглаж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт; | НИТХТ-ын 2025.02.26-ны өдрийн 25/32 дугаар "Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай" тогтоолоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг орчим хог хаягдлыг шатаах үйлдвэр барихтай холбогдуулан 2 байршлын 142 га талбай бүхий газрыг "Нийтийн эдэлбэр газар"-ын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.“Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх газрын 142 га талбайд байршилтай 600 айл өрх байгаа . Эдгээр айлуудын 583 нь дүүргээс, 13 нь нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгогдсон. Нийтдээ 444 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох, үлдсэн хашаа татсан болон амьдарч байгаа айлуудын газрыг дүйцүүлж олгохоор суурьшил үүссэн бүсэд шилжүүлэхээр ажиллаж байна. Хог хаягдлыг сэргээн ашиглаж эрчим хүч гаргах үйлдвэр барих ажил гурван үе шаттай явж байгаа бөгөөд урьдчилсан шатанд 4 компаниас ТЭЗҮ авсан. ШУТИС-ийн эрдэмтэд шинжилгээ хийсний үндсэн дээр ТЭЗҮ-г эцэслэсэн. Сонгон шалгаруулалтын шатанд байна. | 80 | ||
14 | 355 | Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 8 дугаар тэмдэглэл 2024-02-28 Дугаар 2024_8 | 22.5.5 Улаанбаатар хотын “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих” тусгайлсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг улс, олон нутгийн төсвийн төсөлд үе шаттайгаар тооцож, тусгах арга хэмжээ авахыг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт | Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт баригдсан өдөрт 10 тн хог хаягдал ангилан ялгах хүчин чадал бүхий үйлдвэрийн холбогдох баримт бичгийн бүрдлийг ханган өмчид авахаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Тухайн байгууллагаас нийслэлийн өмчид бүртгэх тогтоолын төсөлд тусган Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулахаар саналыг хүргүүлсэн. Тухайн ангилан ялгах үйлдвэрийн үйл ажиллагааны менежментийг хариуцан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны А/26 дугаар тушаалаар байгуулагдсан. | 100 | ||
14 | 409 | Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 8 дугаар тэмдэглэл 2024-02-28 Дугаар 2024_8 | 5.24.3.1. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэх, нөөцийн махыг дотоодын зах зээлд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт;(Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны нөөц бүрдүүлэлт, худалдан борлуулахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар) | Махны нийлүүлэлт багасаж, үнэ өссөнтэй холбоотойгоор нөөцийн махны жижиглэн худалдааг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 9 дүүргийн 446 дэлгүүрээр эхлүүлж үхрийн мах 269.1 тн, хонины мах 185.7 тн нийт 454.8 тн, өргөтгөсөн худалдааг (хонины мах гулуузаар 1 кг нь 11800 төгрөг) 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 7 хоног бүрийн 2 өдөр 9 дүүргийн 23-41 байршилд 18 удаагийн хуваарь батлуулж 4565.3 тн, хонины мах, 1585.6 тн үхрийн мах, нийтдээ 6905.7 тн мах буюу нийт бэлтгэсэн махны 79.2 хувийг худалдан борлуулсан. | 79,2 | ||
14 | 410 | Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 5 дугаар тэмдэглэл 2025-01-22 Дугаар 2025_05 | 5.24.3.3. Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдээс өөрийн хөрөнгөөр бэлтгэн нөөцөлсөн махыг дотоодын зах зээлд нийлүүлэх асуудлыг судалж, хэрэгжилтийг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт; | ЗГ-ын 2025.01.29-ний өдрийн 53 дугаар тогтоолоор 23 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өөрийн хөрөнгөөр мах бэлтгэн нөөцөлсөн 4 аж ахуйн нэгжийн 4900 тн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд нийлүүлэхээр гэрээ байгуулж, зах зээлд нийлүүлсэн. | 100 | ||
15 | 411 | Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 5 дугаар тэмдэглэл 2025-01-22 Дугаар 2025_05 | 5.24.3.6. Хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцөлсөн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагааны чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт.” | Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Журам батлах тухай” 344 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хүн амын стратегийн хүнсний нөөцийг тогтвортой, тэнцвэртэй байлгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1147 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны А/08 дугаар тушаалын хүрээнд хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу махны хадгалалт, нийлүүлэлт, чанар аюулгүй байдалд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын газар, 9 дүүргийн ЗДТГ зэрэг төрийн байгууллага болон хорооны нийт 60-64 албан хаагч тогтмол хяналт тавин ажилласан. | 100 | ||
15 | 411 | Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 5 дугаар тэмдэглэл 2025-01-22 Дугаар 2025_05 | 5.24.1.6. Нийгэмд эерэг нөлөө, үр дүн үзүүлэх хөршийн холбоо, сайн хөрш зэрэг туршлагыг нийтэд түгээх зорилгоор төрөл бүрийн богино хэмжээний дэлгэцийн бүтээл (контент)-ийг бэлтгэх, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон Улаанбаатар телевиз, бусад арилжааны сувгаар нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал нарт; | Байгууллагын чиг үүрэг, төсөвт тусгагдаагүй болно | - | ||
421 | Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6 дугаар хуралдааны тэмдэглэл 2025-01-29 Дугаар 2025_06 | 6.26.9.1. Компакт гэрээний урьдчилсан болзолт нөхцөлүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт, тохируулга эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэн, Улаанбаатар хотын шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч, 2025 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьд, Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлж, биелэлтийг Засгийн газарт танилцуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт;(Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы Сорилтын Корпорацаар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулсан “Мянганы сорилтын компакт гэрээ”-ний хүрээнд хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаар ) | Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 98%-тай, тоног төхөөрөмжийн угсралт 80%-тай явагдаж байна. Туршилт тохируулгын ажил хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө"-г холбогдох бүх шатны байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Мөн MNS 6561:2024 стандартыг хангуулахаар 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/68 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж бохирдлын түвшин ихтэй 70 үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын бохир усны гаргалгаа шугамд бохирдол бууруулах тоног төхөөрөмж, суурилуулалт, үйлдвэрүүдийн урьдчилан цэвэрлэх байгууламж угсрах, суурилуулах ажлын явц, хэвийн ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж зөвлөгөө мэдээлэл, шаардах хуудас өгч ажиллаж байна. MNS6561:2024 стандартын шаардлага хангуулах үүднээс 2025 оны хагас жилийн байдлаар Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас 540 үйлдвэр, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж хаягдал уснаас дээж авч лабораторийн шинжилгээ хийсэн. Нийт сорьцийн 54% нь стандартаас хэтэрсэн үзүүлэлттэй байна | 70 | |||
440 | Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хуралдааны тэмдэглэл 2025-03-26 Дугаар 2025_14 | 14.16.7.1. 3өвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон зөвшөөрлийн хугацаа сунгах асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, хууль зөрчсөн зөвшөөрөл олгох шат дамжлагыг нэмэгдүүлсэн захиргааны хэм хэмжээний акт баталсан зөрчлийг даруй арилгаж цаашид гаргахгүй байхад анхаарч ажиллахыг зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд;(3өвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх, холбогдох захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ) | Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн 1.1-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээний акт, журмыг хүчингүй болгож, холбогдох мэдээллийг ирүүлэхийг зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудад” үүрэг болгосны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. | 100 | |||
16 | 441 | Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хуралдааны тэмдэглэл 2025-03-26 Дугаар 2025_14 | 14.16.7.2. 3өвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох хүсэлтийг хүлээн авах, магадлан шалгах, шийдвэр гаргахад төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем, цахим төлбөрийн баримтын системийг ашиглах, шийдвэрийн талаар мэдэгдлийг “И-Монгол” цахим системээр дамжуулан иргэнд хүргэх нөхцөлийг бүрдүүлж, тусгай зөвшөөрлийн цахим систем (Liicense), Төрийн үйлчилгээний “е-business.mn” системийг ашиглах арга хэмжээг 2025 оны II улиралд багтаан хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт; | НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлуулсантай холбоотойгоор “Үйлчилгээ эрхлэх бүртгэл”-ийн системд шаардлагатай өөрчлөлтийг оруулах, мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах цонхны идэвхгүй байгаа үйлчилгээнүүдийг нээх, 2023-2024 онд тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт ирүүлж шийдвэрлүүлсэн зарим хуулийн этгээдийн баримт бичгийг нягтлан шалгахад “файл татах боломжгүй” алдаа зааж байгаа тул файлыг сэргээж хамтран ажиллах тухай 01/295 дугаар албан бичгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн технологийн газарт 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн технологийн газар, И Монгол академи УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, нийслэлийн зөвшөөрлийн системийг e-mongolia.mn платформд нэгтгэн хөгжүүлэх ажлын даалгавар боловсруулж байна. | 70 | ||
16 | 444 | Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар хуралдааны тэмдэглэл 2025-04-02 Дугаар 2025_15 | 15.13.8.3. Нийслэл Улаанбаатар хотод бохирдол үүсгэж байгаа үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг 2025 оны 08 дугаар сараас өмнө урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, хуулийн дагуу хяналт тавьж ажиллах, гэр хорооллын лагийг хүлээн авч цэвэрлэх дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт.” | Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө"-г холбогдох бүх шатны байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Мөн MNS 6561:2024 стандартыг хангуулахаар 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/68 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж бохирдлын түвшин ихтэй 70 үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын бохир усны гаргалгаа шугамд бохирдол бууруулах тоног төхөөрөмж, суурилуулалт, үйлдвэрүүдийн урьдчилан цэвэрлэх байгууламж угсрах, суурилуулах ажлын явц, хэвийн ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж зөвлөгөө мэдээлэл, шаардах хуудас өгч ажиллаж байна. MNS6561:2024 стандартын шаардлага хангуулах үүднээс 2025 оны хагас жилийн байдлаар Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас 540 үйлдвэр, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж хаягдал уснаас дээж авч лабораторийн шинжилгээ хийсэн. Нийт сорьцийн 54% нь стандартаас хэтэрсэн үзүүлэлттэй байна | 70 | ||
19 | 448 | Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар хуралдааны тэмдэглэл 2025-05-07 Дугаар 2025_22 | 22.21.4.1. Ажлын байрны орчин, амьдарч байгаа хашаандаа байгаль, цаг уурын нөхцөл байдалд тохирсон, өсөлт, хөгжилт сайтай мод тарьж ургуулан, И-Монголиа төрийн үйлчилгээний нэгдсэн системд бүртгүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах асуудлыг судалж, зохих арга хэмжээ авахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт; | Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Улаанбаатар хотын захирагч алба хамтран хашаандаа мод тарьсан иргэдийг И-Монголиа төрийн үйлчилгээний нэгдсэн системээр бүртгэх ажлыг эхлүүлээд байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ойн газар хашаандаа мод тарьсан иргэдийн мэдээллийг батлгаажуулах ажлыг эхлүүлээд байна. Одоогоор тарьсан болон тариалсан модны бүртгэлийг баталгаажуулах ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Хашаандаа Мод тарьсан иргэдийг урамшуулах, Green score-т холбох, журмын төсөл боловсруулах судалгааны ажлууд хийгдэж байна. | 50 | ||
20 | 462 | Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар хуралдааны тэмдэглэл 2025-08-13 Дугаар 2025_12 | 14.2.1. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 9Б төв шугамыг өргөтгөх, шинэчлэх ажлыг эрчимжүүлж, халаалтын улирал эхлэхээс өмнө буюу 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан ашиглалтад оруулан, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг дулаанаар хангахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт; | 1. Дулааны 9б магистраль. цэвэрлэх салаа ДХ935-ДХ935-9-р цэг хүртэлх 2Ф300мм голчтой 745 хос метр шугамыг 2Ф400/500мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр ЧММ ХХК, ДХ-935-9-ДХ-935-19 хүртэлх 2ф300 мм голчтой 1100 метр хос шугамыг 2ф400 мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажилд ЖМДМ ХХК нар батлагдсан засварыг графикийн дагуу шугам угсралтыг ажлыг хийж гүйцэтгэсэн. Улмаар 2025 оны 08-р сарын 30-ны өдрийн 02:50 цагт тус компанийн ажилтнууд шугам сүлжээг усаар дүүргэх ажлыг зохион байгуулан ажилласан бөгөөд 09-р сарын 02-ны өдөр 13:20-д цагт шугам дүүрч тус шугамыг ажиллагаанд залгасан СХД-ийн 20-р хороо, цэвэрлэх орчмын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж ажилласан. 2. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр хаягдал ус дахин болосруулах ф300мм дулаан цэвэр усны ф150мм шугам угсралтын ажил 6,5 км хийгдэхээс 6,2 км шугамын ажил хийгдээд байна. төмөр замын 3салаа зам сүвлэх зөвшөөрлөө авсан 2025 оны 09 сарын 19 өдөр сүвлэгээ хийхээр Компрессор ХХК тай гэрээ байгуулсан. Авто худалдааны төвийн 4 эгнээ замыг 09 сарын 19-21 өдрийн хооронд хийхээр төлөвлөж байна. Үерийн далангийн 27метр шугамын баганын суурийн цутгалт хийгдсэн.Үлдэгдэл 300 метр дулаан цэвэр усны шугамын ажил хийгдэж байна. | 100 |